Barnsley College

College  нь Английн Барнсли тосгоны захад байдаг нэмэлт боловсролын коллеж юм. Уг коллеж нь А түвшний хөтөлбөр, мэргэжлийн болон дээд боловсролын курсуудсыг оюутнуудад санал болгодог. Коллеж нь салбартаа нэр хүндтэй бөгөөд Ofsted албанаас тус коллежийг Их Британи улсын шилдэг коллежоор шалгаруулсан байдаг.

Эрхэм зоргилго, үнэт зүйл

Коллеж нь сурагчдаа хамгийн эрхэмд үзэн, тэдний эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг ба багш ажилчдын эерэг хандлага, арга барил сурагчидад бодитоор нөлөөлөөд зогсохгүй тэдэнд сурч боловсрох урам зориг өгч байдаг. Сурагчдын хувьд Barnsley College–д сурснаар урам зоригийг олж аваад зогсохгүй өөрийн амьдралдаа хийх томоохон өөрчлөлтийн эхлэлийг тавьж буй хэрэг юм.

Кампус

Old Mill Lane кампус нь 2011 онд ашиглалтанд орсон, коллежийн гол кампус юм. Уг кампус нь Урлаг Дизайнын студи, анги танхим, гоо сайхны эмчилгээний өрөө, мэргэжлийн түвшний дуу бичлэгийн студи зэрэг сурагчидад зориулсан тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон.

SciTech төв нь 2004 онд байгуулагдсан, энд эрүүл мэндийн шинжлэх ухаан, нийгмийн халамж тооцоолон бодохуйн чиглэлийн хичээлүүд ордог.

Honeywell Sports кампус нь бүхийл мэргэжлийн чиглэлийн оюутнуудад спортоор хичээллэх боломжыг олгодог. Эндэхийн спортын академ нь багийн болон ганцаарчилсан спортын аль алиныг санал болгодог. Уг кампуст спортын чиглэлийн бүхийл курсууд явагдахаас гадна нийтийн үйл ажиллагаанууд зохион байгуулагддаг.

Шинжлэх ухаан, Тенхологи, Инженерчлэл, Математикийн төв

Энэхүү төв нь инженерчлэл, цахилгааны ажлын хэсэг, лаборатори гээд оюутнуудад хэрэг болох орчин үеийн тоног төхөрөмжөөр бүрэн тоноглогдсон.

Bachelor subjects

School location