1884 онд байгуулагдсан Bangor University нь сургалтын өнө удаан жилийн түүхтэй шилдэг их сургууль бөгөөд туршлагатай боловсон хүчин бэлтгэхэд түлхүү анхаардаг. Bangor University нь 11000 орчим оюутан, 650 багш ажилтантай, 23 салбар сургуулиас бүрддэг. North Wales-н Bangor-н хотод байрлах тус сургууль нь Уэльсын их сургууль болох бөгөөд University College of North Wales гэсэн нэрээр олонд танигдсан. Их сургууль нь 1885 онд эзэн хааны тунхаг бичгийг хүртэн албан ёсны их сургууль болсон ба 2007 онд Уэльсын холбооны их сургуулиас бие даасан их сургууль болж Bangor University хэмээн нэрээ өөрчилсөн. Bangor University нь 2012 онд дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтаэд 21-т, 2013 оны Sunday Times University Guide жагсаалтад сургалтын чанараараа Их Британи улсын шилдэг 15 их сургуулийн тоонд багтсан.
Мөн уг сургууль нь судалгаа, шинжилгээний ажлаараа улсдаа үнэлэгддэг 40 их сургуулийн нэгээр зүй ёсоор нэрлэгддэгээс гадна судалгааны бүтээлүүдийн ¾ нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг байна. Үүнээс гадна саяхны оюутны сэтгэл ханамжын судалгаагаар тус сургууль нь Их Британи улсын шилдэг 10 их сургуулийн тоонд багтсан.
Bangor University нь урлаг, шинжлэх ухааны чиглэлийн олон хөтөлбөрийг санал болгон оюутнуудад чанартай броловсрол олгодог алдар хүндтэй их сургууль юм.
Кампус
Их сургуулийн кампус нь Bangor хотод байрлах ба зарим тэнхим нь Wrexham-д байдаг.
Arts Building
Их сургууль нь байгуулагдсан даруйдаа Penrhyn Arms зочид буудлын байранд байрлан үйл ажиллагаагаа эхлүүж байсан ба хожим 1911 онд илүү том, шинэ баригаруу нүүсэн нь өнөөгийн ихсургуулийн урлагийн гол барилга юм. уг барилгын загварыг Henry Hare гаргасан ба 1911 онд ашиглалтанд орж байсан.
Halls of residence
Уг баригла нь их сургуулийн 1- дамжааны оюутнуудын дотуур байр юм. 3000 овутны уг дотуур байр нь их сургуулиас хэдхэн алхамын зайд орших ба Ffriddoedd Village, St Mary’s Village , Neuadd Garth гэсэн 4 хэсгээс бүрддэг.
Номын сан
Их сургууль нь 4 номын сантай:
- Төв номын сан
Урлаг, хэл, хүмүүнлэгийн ухаан, нийгмийн шинжлэх ухаан, хөгжимийн чиглэлийн ном зохиолуудаас гадна архивийн материал, тусгай цуглуулгууд хадгалагдаж байдаг.
- Adeilad Deiniol номын сан
уг номын санд Шинжлэх ухаан, сэтгэл судал, эрүүл мэндийн шинжлэх ухаан чиглэлийн ном зохиолууд, шинжлэх ухааны голлох сэтгүүл, номын цуглуулгууд байхаас гадна зэр зэвсгийн цуглуулга, хөрс- геологийн эрэл хайгуулын газрын зураг бий.
- Normal Site номын сан
Уг номын санд хүүхдийн номын цуглуулга, спорт, эрүүл мэнд шинжлэх ухаан зэрэг боловсролын холбогдолтой ном зохиолууд байдаг.