Aston University

Танилцуулга

Aston University нь Их Британийн хоёр дахь том хот болох Бирмингем хотын төвд байрладаг их сургууль юм. Тус сургууль нь 1895 онд байгуулагдсан бөгөөд 1966 онд Хатан хаан II Елизабетээс Их сургууль болох тунхаг бичгийг хүртсэн. Сургуулийн кампус нь суурь, бакалавр, бакалаврын дараах түвшний  сургалтын  болон удалгааны хөтөлбөрүүдийг санал болгодог таван сургуулийг (Бизнесийн сургууль, Инженерчлэл ба Хэрэглээний Шинжлэх ухааны сургууль, Хэл ба Нийгмийн Шинжлэх ухааны сургууль , Хөдөө аж ахуй ба Эрүүл мэндийн сургууль) агуулдаг. Тус их сургуульд одоогоор дэлхийн 135 орны 14,000 гаруй оюутан (10,000 бакалавр, 3700 гаруй бакалаврын дараах түвшний) оюутан сурдаг байна.

Кампус

1895 онд Бирмингемийн Хотын Техникийн сургууль болгон байгуулагдсан тус сургууль нь Английн Бирмингем хотын төвд байрлах Госта Грин дахь 60 акр (24 га) кампус дээр байрладаг. Астон их сургуулийн оюутны хотхон нь 3000 гаруй оюутны байрнаас гадна спорт төв, усан бассейн, биеийн тамирын төв, номын сан, кафе, зоогийн газар, дэлгүүр, үсчин, эрүүл мэндийн төв, шүдний эмнэлэг, хараа зүйн эмнэлэг, банк зэрэг оюутан, ажилчдад шаардлагатай бүх байгууламжийг агуулна.

Номын сан

Астон их сургуулийн номын сан нь 250,000 гаруй ном, 800 гаруй тогтмол хэвлэл , 700 гаруй уншлагын танхимтай. Түүнчлэн номын сан нь 40 гаруй цахим мэдээллийн сан, 3400 гаруй цахим сэтгүүлд онлайнаар нэвтрэх боломжийг олгодог. Номын сан нь шалгалтын үеэр Астон оюутнууд болон ажилтнуудад 24 цагийн турш нээлттэй байдаг бөгөөд семестрийн үеэр дунджаар өдөрт 12 цаг ажилладаг.

Их сургуулийн үзүүлэлт:

Улсдаа:

Complete сэтгүүлийн жагсаалтаар – 34

Guardian сэтгүүлийн жагсаалтаар – 36

Times / Sunday Times  жагсаалтаар – 48

Дэлхийд:

Academic Ranking of World Universities (ARWU) үзүүлэлтээр – 901-100

QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар – 381

Times Higher Education сэтгүүлийн жагсаалтаар – 351-400

Bachelor subjects

Master subjects

School location