Мэдээ

IELTS/IBT TOEFL зэрэг шалгалтанд бэлдэх Гайхамшигт 7 ЧАНАР #5

Нийтэлсэн: March 17, 2013 Сэтгэгдэлгүй

1. Хаа сайгүй, юу ч бодолгүй зүгээр л хийх

Энгийн өдөр тутмын үйлдэл хийхдээ л англи хэлээ давт. Гудамжаар алхаж явахад дэлгүүрийн нэр, уриа үг зэрэгт таны мэдэх гэхээс илүүтэй мэдэхгүй үг хэр их байна вэ? IELTS/ TOEFL – д бэлдэнэ гэж тусдаа цаг гаргаж сурах хэрэгтэй. Гэхдээ энэ цагтаа өөрөө өөрийгөө зовоож, түүртэхгүй сурах нь чухал. Өглөө, өдөр, оройн чөлөөт сул цагт ч бас англи хэлээр сэтгэх хэрэгтэй. Ажил, сургуульдаа явахдаа англи хэллэгтэй дуу, подкаст, сонирхолтой хошин өөрийн түвшинд таарсан өгүүллэг, ойрын өдрүүдэд болсон мэдээ мэдээллийн талаар сонсож болно. Өөрийн сэтгэл хөдлөлдөө тохируулан сонсож ч болно. Жишээ нь, нартай дулаахан, аз жаргал мэдрэгдсэн үед гайхамшигийн талаар, юу хийхээ мэдэхгүй тийм үед бүтээлч байдал, өөрийгөө хөгжүүлэх ( хэрхэн амжилттай алхам хийсэн, хэрхэн уналтанд өртсөн дахин ямар алхам хийсэн зэрэг намтарууд ) тухай сонсож болох юм. Тийм ч урт биш богинохон намтарууд нь таныг хангалттай эрч хүчээр цэнэглэх болно. Харин тайвширмаар гунигтай үедээ жазз дуу сонсохыг зөвлөж байна. Жазз дууны үг нь ойлгоход хялбар бөгөөд уянгалаг байдаг. Тиймээс шинээр тогтооход ч амар. Энэ мэтчилэн нойл орох, нүүрээ будах, хувцасаа өмсөх, хоол идэх гээд байнга хийдэг үйлдлүүд хийхдээ англи хэлний хэрэглээгээ нэмэгдүүлээрэй.

Толинд хараад өнөөдөр ямар сэтгэл хөдлөлтэй байгаагаа өөртөө яагаад хэлж болохгүй гэж.

2. Шатлал схем, зураглал ашиглах

Англи хэл сурахдаа өөрийнхөө түвшин буюу юуг мэдэх, мэдэхгүй байгаагаа хослуулан төлөвлөгөө гаргаж байж илүү хурдан бас үр дүнтэй, цэгцтэй суралцах болно. Мөн схем хийснээр өөрийнхөө яг юуг сайн мэдэхгүй байгаагаа олж чаддаг давуу талтай. Ерөнхий төлөвлөгөө болон илүү нарийвчилсан төлөвлөгөөг ч гаргаж болно. Жишээ нь, англи хэл сурахад даваа гарагийн өглөө танин мэдэхүйн подкаст орой нь цуврал өгүүллэг харин мягмар гарагийн өглөө дасгал хийх подкаст орой нь өөрийн мэргэжилтэй холбоотой подкаст ч юм уу юу ч сонсож, уншиж болно. Схемийг нэг удаа хийгээд шүүгээндээ хадгалах биш байнга ашиглахын тулд зураглал болгох нь таны сурах арга барилыг зарчимч, ҮР ДҮН, үйлдэлтэй болгох болно. Харин ямар зураглал хийхээ өөрөө сэтгэж хийгээрэй.

Оюуны зураглал буюу mind map гэж google.mn -ээс хайвал маш олон санаа байгаа. Хайгаад үзээрэй.

  3. Зөвхөн оргил руу тэмүүлэх

IELTS/ TOEFL зэрэг шалгалтанд бэлдэхэд өөрийгөө бүү дорд үз. ” Надад ч 6.5 оноо хангалттай даа” гэж бодоод шалгалтанд бэлддэг хүмүүс байдаг. Энэ бол чамлахааргүй сайн оноо. Гэхдээ бэлдэх явцадаа хамгийн өндөр 9 оноог авах гэж хичээх хэрэгтэй. Өөрийгөө хурцлах маш амархан арга бол тоглох. Ялангуяа шат ахих тусам сонирхолтой, давхар англи хэлээ сайжруулах тоглоом тоглож болно.  Жишээ нь, Big Fish games адал явдал, эрэл хайгуул хийх дуртай хүмүүсыг өөртөө татдаг тоглоом. Зурагны доор буй үгсийг хэлбэр, дүрээр нь олох бөгөөд ийнхүү тоглоомын үйл явдалын нууцыг тайлах болно.

Тоглоомыг ялж чадвал та ч бас IELTS 9 оноо авч чадна гэж төсөөлөөд үзээрэй. Англи хэл сурсанаар танд ямар нөлөө үзүүлж, юу тохилдох бол? Өөрийн нууцаа тайлаарай.

Өөрийн онцлогийг бий болгох

Бид хэзээд нэг нэгнээсээ өөр, бусдаас онцгой байдаг. Бусдаас өөр, онцгой гэх ойлголтыг мэдлэг, чадвар тань илэрхийлэх болно. Учир нь эдгээр нь таны сэтгэлгээ, нөөц, зан харилцаа, үйлдэлийг бий болгоно. Үүний тулд туршлагатай хүмүүстэй уулзаж мөн тэдний лекц, үзэл бодлыг сонс. Англи хэл сурахад маш олон зөвлөмж уншиж байсан биз дээ. Яг одоо ч та бас нэгэн зөвлөмж уншиж байна. Харин өөртөө өгөх “өөрийн зөвлөмж” бичиж үзсэн үү? Хэн ч хэлж чадахгүй тийм л зөвлөгөөг та өөртөө өгөх болно.

Түүнчлэн өөртөө зөвлөгөө өгснөөр та өөрийн гэсэн бүтээлч сэтгэлгээг бий болгох болно.

5. Ялгааг мэдэх

Мэдэхийг хүссэн эсвэл мэддэг зүйлсээ илүү нарийн мэддэг болох. Бид монгол хэлээр ч маш олон ангилан ярьдаг шүү дээ. Үүний адил бидний анзаардаггүй тийм үг хэллэг, ялгаануудыг ч мэдэх хэрэгтэй. Зөвхөн үг хэллэгээс гэхэд л англи, америкчуудын сэтгэлгээний уламжлал, соёлын олон ангилал, ялгааг харж болно. Харин өөрийн дуртай, сонирхсон зүйлийг энэ байдлаар сурвал сайн.

Жишээ нь, гутал цуглуулах дуртай хүн бол англи хэлтэн орнуудад дэлгүүрээр хэсэхдээ ямар загварын гутал авахыг хүсэж буйгаа илэрхийлж чадах байна.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.