Канад Улсад суралцах талаар мэдээллийн өдөрлөг

1 PM – 5 PM
Ногоон Жэйд

Канад Улсад суралцах талаар Элчин сайдын яамнаас танилцуулсны дараа оролцогч боловсролын зуучлагч байгууллагууд хэлний сургалтаар дамжин их сургуульд суралцах, онол-дадлага хосолсон хөтөлбөр, 2+2 хөтөлбөр, суралцах эрх хүсэх, ажил эрхлэлт гэх мэт сэдвүүдээр өөрсдийн туршлагаас хуваалцана. Танилцуулга хэсгийн дараа оролцогч байгууллага тус бүр мэдээллийн ширээ ажиллуулна.
Жич: Канад Улсын Элчин сайдын яам нь аливаа нэг боловсролын зуучлагч байгууллагыг онцлон дэмждэггүй бөгөөд тэдгээрийн чанар, үйл ажиллагаанд хяналт тавих эрх, үүрэггүйг анхаарна уу.