SAT-ийн сургалт

SAT гэж юу вэ?

Scholastic Assessment Test буюу SAT нь АНУ-ын их, дээд сургууль, коллежийн бакалаврын хөтөлбөрт элсэн орох гол шалгуур юм. Уг шалгалт Америкаас гадна дэлхийн өөр олон орны их сургуулиудын элсэлтийн голлох болон туслах шалгуурт багтсан байдаг. Тухайлбал, Япон улсын зарим тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад SAT-ийн оноо том давуу тал болдог.

SAT-ийн сургалтын хөтөлбөр

ХичээлХичээлийн цагҮргэлжлэх хугацаа
SAT English7 хоногт – 3 удаа
1 оролт- 2 цаг
8-10 долоо хоног
/Нийт 48-60цаг /
SAT Mathematics7 хоногт – 3 удаа
1 оролт- 2 цаг
8-10 долоо хоног
/Нийт 48-60цаг /

SAT ямар бүтэцтэй вэ?

SAT нь үүссэн цагаасаа эхлэн олон удаа шинэчлэгдэж, хамгийн сүүлд 2016 онд бүтцээ дараах байдлаар өөрчилсөн байна.

Evidence-Based Reading (96 асуулт, 100мин)
A) Reading (52 асуулт, 65мин) Завсарлагаа (10 мин)
B) Writing (44 асуулт, 35мин)

Math (58 асуулт, 80мин)
A) No calculator (20 асуулт, 25мин)
B) Calculator Permitted (38 асуулт, 55мин)

Optional essay (Уншиж бичих даалгавар, 50мин)

SAT- ийн шалгалтыг хэрхэн дүгнэдэг вэ?

SAT шалгалтыг 400-1600 оноогоор дүгнэж хэсэг тус бүрийг (Evidence based reading, Math) 200-800 оноогоор дүгнэж нэмдэг. Нэмэлт ESSAY бүлгийг 2-8 оноогоор дүгнэдэг. Мэдээж өндөр оноо авах тутам хүссэн сургуульдаа орох магадлал ихэснэ.

SAT-д хэрхэн амжилттай бэлдэх вэ?

Түвшин тогтоох

Тухайн шалгалтыг өгөхийг зорьж буй бол өөрийгөө ямар түвшинд яваагаа мэдэх нь маш чухал. Бодит SAT-ийн материал, эсвэл тун төстэй practice test–ээр өөрийгөө шалган мэргэжлийн багшаас зөвлөгөө авч, хаанаас эхлэхээ шийдэх хэрэгтэй.

Суурь мэдлэг эзэмших

SAT шалгалтын зарим хэсэг төрлөх хэлээрээ өгч буй америкчуудад хүртэл хүндрэлтэй санагдах нь бий. Тиймээс төрлөх бус Англи хэлээр өгөх гэж буй бидний хувьд илүү хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Англи хэлний дүрмийн болоод үгсийн сангийн мэдлэг, Математикийн суурь мэдлэг хэрэгтэй.

Хурд ба тактик

Хэдийгээр суурь мэдлэгтэй ч цагтаа амжиж асуултанд хариулах хурд маш чухал. Тиймээс олон тестэд ажиллаж арга барилаа олж, шалгалтын цагаа мэдрэх зэрэг дадал суулгах хэрэгтэй. Тестийн шаблом бөглөх ч энэ дадлын нэг хэсэг. Хэрэв арга барилаа сайн олохгүй бол сургалтанд сууж мэргэжлийн багшаас зөвлөгөө авч хугацаа хэмнэх хэрэгтэй.

Тууштай байдал

Тууштай байдал хамгаас чухал, зорилгодоо үнэнч байж цуцалтгүй урагшилсаар байх хэрэгтэй.