IGCSE сургалт

ОЛОН УЛСЫН СУУРЬ БОЛОН БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ

“Ногоон Жэйд” боловсролын төв нь Их Британийн Pearson Edexcel олон улсын элсэлтийн ерөнхий шалгалтын комиссын албан ёсны төлөөлөгч бөгөөд “ADVANCED LEVEL” болон “INTERNATIONAL GENERAL CERTIFICATE OF SECONDAY EDUCATION”-ийн боловсролын хөтөлбөрийг ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад түгээх эрхийг авч хэрэгжүүлэх болсондоо нэн таатай байна. “A LEVEL” болон “IGCSE” хөтөлбөр нь 14-18 насныханд зориулсан хамгийн түгээмэл олон улсын шалгалт бөгөөд дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиуд хийгээд ажил олгогчдын зүгээс хүлээн зөвшөөрдөг ахиц амжилтыг илэрхийлдэг олон улсын гэрчилгээ билээ. “A LEVEL “ болон “IGCSE” сургалтын хөтөлбөрийг дэлхий даяар 120 оронд болон Их Британий 350 сургуулиудад хүлээн зөвшөөрдөг бөгөөд 40 гаруй хичээлээс цаашид сурах мэргэжлийн дагуу хэл, математик, байгалийн ухаан, нийгмийн ухаан, хүмүүнлэгийн ухаан зэрэг хичээлүүдээс сонголт хийж шалгалт өгдөг

Ерөнхий боловсролын дунд сургуулийн 9, 10, 11, 12-р ангийн сурагчид.

A level/ IGCSE шалгалтыг амжилттай өгснөөр гадаадын Топ 100-500 багтдаг их дээд сургуулиудад элсэн сурах хаалга нээгдэнэ. Тус шалгалтын оноогоороо Их Британийн UCAS системээр 5 их дээд сургууль болон коллежид элсэлтийн өргөдөл зэрэг гаргах боломжтой. АНУ, Канад, Европын хувьд та өөрийн сонгосон их дээд сургууль руу элсэлтийн өргөдөл тус бүрээр гаргах эрхтэй. Таны оноо өндөр байх тусам шилдэг сайн сургуульд элсэх боломж нэмэгдэнэ.

  • Шалгалт авах хугацаа: 1-р сар, 6-р сар /жил бүр/
  • Бүртгэл: 10-р сар, 3-р сар /жил бүр/
  • Шалгалт авах хэлбэр: Уламжлалт цаасан хэлбэр
  • Шалгалт авах хэл: Англи
  • Шалгалтын хариу: 3-р сар болон 8-р сар

Хичээл сонголт

  • Биологи
  • Хими
  • Физик
  • Англи хэл 1,2
  • Бизнес судлал
  • Мэдээлэл харилцаа холбоо (ICT)
  • Компьютер
  • Математик

Тавигдах шаардлага
Дунд сургуулийн 9, 10, 11 ангийн сурагч байх
Англи хэлний түвшин дундаас дээш байх