Англи хэлний эрчимжүүлсэн сургалт

Гадаад хэлийг сурахдаа эхнээс нь цэгцтэй, суурийг зөв тавьж сурах нь нэн чухал байдаг. Тиймээс бид тухайн сурагчийн англи хэлний мэдлэгийн түвшнээс хамаарч 1-7 шатлал бүхий сургалтын хөтөлбөрийг боловсруулан хичээллэж байна. Нэг түвшний сургалтын энгийн хугацаа нь 3 сар ба эрчимжүүлсэн хэлбэрээр 6-8 долоо хоногт тухайн хөтөлбөрийг эзэмших боломжтой.

Анхан

Энэ сургалт нь англи хэл бараг мэдэхгүй суралцагчид үгийн дуудлага, үгийн сан, энгийн өгүүлбэрийн бүтэц, өдөр тутмын практикт хэрэгтэй үг ярианы тухай суурь мэдлэгтэй болохыг хүссэн хүмүүст зориулан бодит амьдралаас сэдэвлэсэн англи хэлний ярих, сонсох, унших, бичих үндсэн чадварыг олох идэвхтэй дадалд зориулсан хичээлүүд байх болно.

Сургалтын модуль

Сургалт үргэлжлэх хугацаа8-10 долоо хоног
Нийт хичээллэх цаг120 цаг
7 хоногт хичээллэх өдрийн тоо4 өдөр
Нэг хичээл үргэлжлэх хугацаа3 цаг
Хичээллэх цаг 18-21 цаг

Суурьтай анхан

Энэ сургалтыг англи хэлний үндсэн дүрэм, өгүүлбэрийн бүтэц, үгийн сан болон өдөр тутмын практикт хэрэгтэй үг ярианы тухай суурь мэдлэгтэй болохыг хүссэн сурагчдад зориулан бэлтгэгдсэн. Үүнд өдөр тутмын амьдралаас сэдвэлсэн англи хэлний ярих, сонсох, унших, бичих үндсэн чадварыг олгох идэвхтэй дадлага хийхэд зориулсан хичээлүүд байх болно.

Сургалтын модуль

Сургалт үргэлжлэх хугацаа8-10 долоо хоног
Нийт хичээллэх цаг120 цаг
7 хоногт хичээллэх өдрийн тоо4 өдөр
Нэг хичээл үргэлжлэх хугацаа3 цаг
Хичээллэх цаг 18-21 цаг

Анхан дунд

Энэ сургалтаар өдөр тутмын харилцаан дунд өргөн хүрээ бүхий англи ярианы агуулгын дагуу суралцагчдад англи хэлний дүрмээ бататган хөгжүүлэх, чөлөөтэй ярилцдаг болох болон үгсийн сангаа баяжуулах боломжийг олгох болно. Сургалтын төгсгөлд оюутнууд дунд шатны англи хэлний сургалтад шилжихээс өмнө уг хэлээр илүү итгэлтэйгээр ярих, сонсох, унших, бичих чадвартай болно.

Сургалтын модуль

Сургалт үргэлжлэх хугацаа8-10 долоо хоног
Нийт хичээллэх цаг120 цаг
7 хоногт хичээллэх өдрийн тоо4 өдөр
Нэг хичээл үргэлжлэх хугацаа3 цаг
Хичээллэх цаг 18-21 цаг

Дунд шат

Энэ сургалтын зорилго нь сурагчдыг англи хэлний дунд шатны төвшинд хүрэхэд тусалж тэдний хэл зүйн дүрмийн дагуу зөв бичих, өөрийгөө англи ярианы хэлээр төгс илэрхийлэх ярих чадварыг сайжруулж өгөх болно. Хичээлийн явцад жүжигчилсэн дүрд тоглох , харилцан ярилцах байдлаар ярих, сонсох, унших, бичих чадварын дадлага хийснээр оюутнууд үгсийн сангаа орчин үеийн дэлхийн өдөр бүрийн хэвшмэл нөхцөл байдалд таарсан өргөн хүрээтэй үгсээр үгсийн сангаа өргөтгөн нэмэх болно

Сургалтын модуль

Сургалт үргэлжлэх хугацаа8-10 долоо хоног
Нийт хичээллэх цаг120 цаг
7 хоногт хичээллэх өдрийн тоо4 өдөр
Нэг хичээл үргэлжлэх хугацаа3 цаг
Хичээллэх цаг 18-21 цаг

Ахисан дунд

Энэ сургалт бол оюутнуудын хэл ярианы цогц чадвар болон хэлний дүрмийг илүү сайн эзэмшсэн байдлыг цаашид улам бэхжүүлэн бататгах зорилготой болно. Оюутнууд бусадтай ярилцах, харилцан ажиллах болон хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй болсон янз бүрийн тохиолдолд тохиромжтой дадлага болон тохирох англи хэлийг хэрэглэсээр өөрийгөө итгэлтэйгээр илэрхийлэхэд сайтар бэлтгэгдэх болно. Сургалтын төгсгөлд хэлзүйн дүрэм хийгээд харилцааны ур чадвартай илүү итгэлтэй болно.

Сургалтын модуль

Сургалт үргэлжлэх хугацаа8-10 долоо хоног
Нийт хичээллэх цаг120 цаг
7 хоногт хичээллэх өдрийн тоо4 өдөр
Нэг хичээл үргэлжлэх хугацаа3 цаг
Хичээллэх цаг 18-21 цаг

Академик

Тус хөтөлбөрт сурагчид Англи хэлний нарийн төвөгтэй сэдэв, эссэе, ном, зохиол унших мэргэжлийн үг хэллэгийг сайтар ойлгож, илтгэл болон мэтгэлцээнд оролцож өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, даалгавар репорт бичих чадвар эзэмшинэ.

Сургалтын модуль

Сургалт үргэлжлэх хугацаа8-10 долоо хоног
Нийт хичээллэх цаг120 цаг
7 хоногт хичээллэх өдрийн тоо4 өдөр
Нэг хичээл үргэлжлэх хугацаа3 цаг
Хичээллэх цаг 18-21 цаг

Мэргэжлийн гадаад багш

Олон жилийн туршлагатай багш нар таны сонсох, унших, бичих болон дүрмийн хичээлүүдийн эрчимжүүлсэн хөтөлбөрийн дагуу заана.

Бодит сурах орчин

Орчин үеийн шийдэл бүхий анги танхим, сурах бичиг болон гадаад багш нар зааснаар эх оронд нь сурч буй мэт сэтгэгдлийг төрүүлж, илүү бодит үр дүнд хүргэх болно.