ЭЕШ – бэлтгэл анги

Энэ сургалт нь ЕБС-ийн төгсөх анги болон 10-11 ангийн сурагчдад зориулсан сургалт юм. Сургалтын хөтөлбөрийг суралцагчид тухайн хичээлийн агуулгыг товч, тодорхой, ойлгомжтой байхаар гаргасан. Энэ нь суралцагчид цаг хугацаа хэмнэх, сурах зөв арга барил эзэмших давуу талтай юм.

ЭЕШ шалгалтанд амжилт гаргахад тухайн шалгалтын асуултын хэлбэр, түүнд хариулах арга техникүүдийг эзэмших шаардлагатай байдаг. Манай багш нар суралцагч нартаа мэдлэг, чадвар олгохоос гадна шалгалт өгөх үндсэн арга техникүүдийг тусгайлан заадаг.

ЭЕШ-ийн сургалт нь их, дээд сургуулиудад элсэн суралцахад бэлтгэхээс гадна, цаашид гадаадын их сургууль, коллежид элсэн суралцахад шаардлагатай SAT, IGCSE, Cambridge AS/A Level зэрэг шалгалтуудад бэлдэх СУУРЬ МЭДЛЭГ-ийг олгодгоороо давуу талтай юм.

Хичээл Хичээлийн цаг
Математик 7 хоногт- 3 удаа /тэгш, сондгой өдрүүд/

Хичээлийн цаг – 48 цаг /1 оролт- 2цаг/

Үргэлжлэх хугацаа – 8 долоо хоног

Англи хэл
Хими
Физик
Биологи
Нийгэм судлал

ЭЕШ гэж юу вэ?

ЭЕШ нь жил бүр Монгол Улсын хэмжээнд тухайн жилд болон өмнөх жилүүдийн төгсөгчдийг их, дээд сургуулиудад элсүүлэх зорилгоор авдаг шалгалт юм. Шалгалтын оноог 200-800 оноогоор дүгнэх бөгөөд сургууль бүр өөрийн босго оноог зарладаг. ЭЕШ дүнг Боловсролын Үнэлгээний Төвөөс гаргасан тусгай аргачлалаар тухайн шалгуулагчийн гүйцэтгэлд тохирсон анхны оноо, хэмжээст оноо, процентал оноо гэх гурван оноогоор дүгнэдэг. Бидний сайн мэдэх ЭЕШ-ын хамгийн өдөр оноо болох 800 оноо нь хэмжээст оноо юм. Энэхүү 800 оноог тогтоохдоо тухайн жилд шалгалт өгсөн нийт төгсөгчдийн гүйцэтгэлийг харгалзан үздэг.

ЭЕШ-ийн босго оноо гэж юу вэ?

2019 онд их, дээд сургуулиудад элсэх босго оноог Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 480-аас багагүй байхаар тогтоосон. ЭЕШ өгч буй нийт шалгуулагчдын 60% нь уг босго оноог авах боломжтой бөгөөд эрэлт ихтэй их, дээд сургуулиудын босго оноо илүү өндөр байх магадлалтай. Мөн нийт шалгуулагчдын 10 хүрэхгүй хувь нь 700-аас дээш оноо авах боломжтой ба 3 хүрэхгүй хувь нь 800 оноонд хүрэх боломжтой байдаг. Тиймээс хүссэн сургуульдаа сурахын тулд ЭЕШ-даа шаргуу бэлдэж өндөр оноо авах шаардлагатай.

ЭЕШ-ийн босго оноо гэж юу вэ?

2019 онд их, дээд сургуулиудад элсэх босго оноог Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 480-аас багагүй байхаар тогтоосон. ЭЕШ өгч буй нийт шалгуулагчдын 60% нь уг босго оноог авах боломжтой бөгөөд эрэлт ихтэй их, дээд сургуулиудын босго оноо илүү өндөр байх магадлалтай. Мөн нийт шалгуулагчдын 10 хүрэхгүй хувь нь 700-аас дээш оноо авах боломжтой ба 3 хүрэхгүй хувь нь 800 оноонд хүрэх боломжтой байдаг. Тиймээс хүссэн сургуульдаа сурахын тулд ЭЕШ-даа шаргуу бэлдэж өндөр оноо авах шаардлагатай.

ЭЕШ-д хэрхэн өндөр оноо авах вэ?

Суурь мэдлэг:  Ямар ч шалгалт хэн бүхний мэдлэгийг шалгах зорилготой. Хэрэв тухайн сэдвийн агуулгыг сайтар эзэмшээгүй бол хэчнээн хүсэл байсан ч өндөр оноо авах үндэслэл байхгүй болно. Суурь мэдлэгийг бат эзэмшсэнээр ЭЕШ төдийгүй гадаадын ижил төстэй шалгалтуудыг амжилттай давах гол хүчин зүйл болдог.

Хурд:  Шалгалт бол гэрийн даалгавар биш. Гэрийн даалгаврыг тодорхой цагийн хязгаарлалтгүй хийдэг ч шалгалт нь цагтай уралдан тухайн асуудлыг шийддэг гэдгийг санаарай. Хэдий даалгавраа сайн хийдэг байлаа ч энэ нь өндөр оноо авах баталгаа болж чадахгүй, ХУРД зайлшгүй хэрэгтэй. Тиймээс цагтай байнга ажиллах хэрэгтэй.

Арга барил: Шалгалтын бүтэц, асуултын хэлбэрийг сайтар судалж цагаа зохицуулах нь амжилт гаргах бас нэгэн чухал түлхүүр болдог. Өөрийн хамгийн сайн чадах даалгавраас эхлэх хэрэгтэй. Энэ нь чамд цаг хугацаа хэмнэх маш том боломж олгодог төдийгүй тухайн үеийн сандрал тодорхой хэмжээгээр багасдаг.