Солонгос хэлний эрчимжүүлсэн сургалт

СОЛОНГОС ХЭЛНИЙ СУРГАЛТ

АНХАН ШАТ

ТҮВШИН 1

Анхан шатны Level 1 төвшинг үзэж дууссанаар өөрийгөө танилцуулах, хоол захиалах эд бараа худалдаж авах, зам асуух, цаг агаарын тухай ярилцах зэрэг нэн чухал өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх үг хэллэг дүрмийг эзэмших болно. Солонгос хэлний зөв, цэгцтэй суурь мэдэгдэхүүнтэй болох бөгөөд Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын талаар мэдээлэл авч өндөр  оноо авах арга барилд суралцана. Солонгос хэлний унших, ярих, сонсох, бичих чадварыг зэрэг эзэмшихээс гадна Солонгос орны ёс заншлаас суралцана.

ТҮВШИН 2

Анхан шатны Level 2 төвшинг үзэж дууссанаар өөрийн төлөвлөгөө хүсэл, эрмэлзэл шаардлагыг илэрхийлэх, эмнэлэг эмийн сангаар үйлчлүүлэх өвдсөн болон таагүй байгаа зүйлийн талаар тайлбарлах, дурсамж хөгжилтэй явдлын талаар ярилцах зэрэг чухал чадваруудыг эзэмших болно. Солонгос хэлний зөв, цэгцтэй суурь мэдэгдэхүүнийг эзэмшихээс гадна өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг үг хэллэгийг сурч өөрсдийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлэх арга барилд суралцана. Солонгос хэлний унших, ярих, сонсох, бичих чадварыг зэрэг хөгжүүлэхээс гадна Солонгос орны ёс заншлаас суралцана.

ДУНД ШАТ

ТҮВШИН 1

Дунд шатны Level 1 төвшинг үзэж дуусгаснаар сургууль, хоол, худалдан авалт, банк санхүү, интернет, аялал, эрүүл мэндтэй холбоотой үг хэллэгийг гүнзгийрүүлэн суралцаж тусламж хүсэх, мэдээлэл хайх, хүсэл мөрөөдлөө илэрхийлэх, зөвлөгөө өгөх зэрэг өдөр тутмын амьдралд тохиолдох үг хэллэгийн эзэмших болно. Илүү академик төвшинд унших, бичих, ярих чадварыг хөгжүүлнэ. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад ирдэг зайлшгүй мэдэж байх 2300 үгнээс цээжлэн шалгалтын материал дээр ажиллана. Ингэснээр суралцагч бие даан шалгалтад бэлдэхэд тусална.

ТҮВШИН 2

Энэ төвшинд олон нийтийн байгууллага болон нийгмийн харилцаанд оролцоход чухал шаардлагатай үг хэллэгүүдээс суралцаж бичиг хэрэг хөтлөх, мэргэжлийн ном сурах бичгээс тодорхой төвшинд уншиж ойлгох чадварыг эзэмшинэ. TV мэдээ, сонины ярилцлага зэрэг албан ёсны үг хэллэг бүхий мэдээллийг уншиж ойлгох чадварт суралцана. Өргөн хэрэглэгддэг үг хэллэг, Солонгосын соёлоос суралцаж, нийгэм соёлын мэдээллийг тодорхой төвшинд ашиглаж чадна.

TOPIK

ТҮВШИН 1

Топикийн шалгалт нь сонсох, унших, бичих гэсэн 3 хэсгээс бүрдэх ба энэ төвшинд сонсох, унших дасгалыг хэрхэн зөв хийж өндөр оноо авах арга барилд суралцана. Топикийн шалгалтын материал дээр ажиллах тул 100 хувь практик сургалт байна. Мөн топикийн шалгалтад өргөн хэрэглэгддэг үг хэллэг дүрмээс суралцана.

ТҮВШИН 2

Энэ төвшинд Топикийн шалгалтын дээрх 3 чиглэлээр гүнзгийрүүлэн суралцана. Ялан гуяа топикийн шалгалтын хамгийн хэцүү хэсэг болох бичих арга барилд илүү түлхүү суралцана. Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын чиглэлээр бичигдсэн мэдээллийг боловсруулах дадал эзэмшинэ. Мэргэжлийн чиглэлийн эрдэм шинжилгээний өгүүлэл, ном сурах бичиг зэргийг уншиж ойлгоход шаардлагатай үг хэллэгийг тодорхой төвшинд сурна.

МАНАЙ СУРГАЛТЫН ОНЦЛОГ

Анхан шатны сургалт

Өдөр тутамд хэрэглэгддэг харилцан ярианы суурь мэдлэг эзэмших

Дунд шат

Хэлзүйн дүрмийн дагуу зөв бичих, өөрийгөө бүрэн илэрхийлэн ярих чадварыг сайжруулах

Topik

Topik II (3,4-р түвшин) тестийг амжилттай сайн хийж хүссэн оноогоо авах.

“НОГООН ЖЭЙД” БОЛОВСРОЛЫН ТӨВИЙГ СОНГОХ ТАВАН ШАЛТГААН

Хичээлийн хөтөлбөр

Солонгос хэлийг сурахдаа эхнээс нь цэгцтэй, суурийг зөв тавьж сурах нь чухал байдаг. Иймд бид тухайн суралцагчийн солонгос хэлний түвшин, суралцах зорилгоос хамааран 6 шатлал бүхий сургалтын хөтөлбөрийг боловсруулан хичээллэж байна.

Туршлагатай багш

Олон жилийн туршлагатай багш нар таны сонсох, бичих, унших болон дүрмийн хичээлүүдийг эрчимжүүлсэн хөтөлбөрийн дагуу чанартай заана.

TOPIK шалгалтанд өндөр оноо авах

Манай хэлний төвийн солонгос хэлний сургалтанд 2-11 сарын хугацаанд суралцагчиддаа TOPIK I болон TOPIK II (3,4-р түвшин), гүнзгий шатны суралцагчдаа TOPIK II (5-р түвшин)-ний баталгаа өгдөг. Хэрвээ оноогоо авч чадаагүй тохиолдолд 2 дахь удаагаа өгөх шалгалтын давтан сургалтанд үнэ төлбөргүй бэлддэг.

Бодит сурах орчин

Орчин үеийн шийдэл бүхий анги танхим, ном сурах бичиг болон олон жил Солонгост сурсан багш нар хичээл зааснаар эх оронд нь сурч буй мэт сэтгэгдлийг төрүүлж, илүү бодит үр дүнд хүргэх болно.

Солонгосын шилдэг их дээд сургуульд хүссэн мэргэжлээрээ тэтгэлэгтэй суралцах боломж

Шилдэг их дээд сургуулиудад хүссэн мэргэжлээрээ тэтгэлэгтэйгээр хэлний бэлтгэл, баклавр, магистр, докотрын зэрэг хамгаалах сургалтанд элсэн суралцах гүүр болон ажиллаж байна.