
ТАНИЛЦУУЛГА
1967 онд байгуулагдсан Канад улсад 3, олон улсад 3 нийт 6 кампустай олон улсад танигдсан Канадын №1 судалгааны коллеж болох Ниагара Коллеж нь 5 хонгийн турш албан ёсоор онлайнаар танилцуулгаа хийх гэж байна.
Хэн
Niagara College

1967 онд байгуулагдсан Канад улсад 3, олон улсад 3 нийт 6 кампустай олон улсад танигдсан Канадын №1 судалгааны коллеж болох Ниагара Коллеж нь 5 хонгийн турш албан ёсоор онлайнаар танилцуулгаа хийх гэж байна.
Niagara College
Уэльс дахь хамгийн эртний 2 дээд боловсролын байгууллага болох Уэльсийн их сургууль, Тринити их сургууль хоёр нэгдэснээр 2010 онд үүсгэн байгуулагдаж байсан Уэльсийн Тринити Сэйнт Дэвидийн их сургууль (UWSTD) их сургууль нь албан ёсоор, онлайнаар танилцуулгаа хийх гэж байна.
Их сургуулийн албан ёсны төлөөлөгч Esther Liue удирдан явуулна.
Солонгосын Пусан хотод байрлах Силла их сургуульд магистр, докторын түвшинд суралцах хүсэлтэй оюутан залууст зориулсан засгийн газрын 100% тэтгэлэгт хөтөлбөрийг албан ёсоор онлайнаар танилцуулах гэж байна.
“Bada Education” боловсролын төвийн захирал Sandy Kwon удирдан явуулна.
Дэлхийд тэргүүлэгч боловсролын байгууллага болох “Navitas Group” нь оюутан, залууст Англи, Америк, Австралын шилдэг их сургуулиудад 30% хүртэлх тэтгэлэгтэй суралцах боломжийн талаар албан ёсоор, онлайнаар танилцуулга хийх гэж байна.
“Navitas” олон улсын боловсролын байгууллагын албан ёсны төлөөлөгч Sunghoon Park удирдан явуулна.
1956 онд байгуулагдсан АНУ-ын Флорида мужын үзэсгэлэнт Tampa Bay-д байрладаг улсын, судалгааны их сургууль болох University of South Florida нь албан ёсоор онлайнаар танилцуулгаа хийх гэж байна.
“INTO GROUP”-ийн албан ёсны төлөөлөгч Polina Avdeeva удирдан явуулна.
Английн шилдэг 10 сургуулийн нэг болох University of Bristol болон Шотландын эртний дөрвөн сургуулийн нэг болох Glasgow University сургуулиуд нь албан ёсоор онлайнаар танилцуулгаа хийх гэж байна.
“KAPLAN” олон улсын боловсролын байгууллагын албан ёсны төлөөлөгч Kseniia Kraiushkina удирдан явуулна.
UNIVERSITY OF DEBRECEN, HUNGARY
Унгар улсын Дебрецен хотод 1538 онд байгуулагдсан Унгар улсын дээд боловсролын байгууллага юм.
Одоогийн байдлаар тус сургууль нь
салбар сургууль
оюутны хотхон 27,000 гаруй оюутантай. Үүнээс 115 гаруй орноос ирсэн 5664 гаруй олон улсын оюутнууд суралцдаг байна.
Сургуулийн тухай илүү дэлгэрэнгүйг http://www.nogoonjade.mn/school/university-of-debrecen/
Унгарын засгийн газрын тэтгэлэг 2021 /Stipendium Hungaricum/ зарлагдлаа.
Өргөдлийн хугацаа: 2021.01.16-ныг хүртэл
Дэлгэрэнгүй: https://stipendiumhungaricum.hu/
Суралцах түвшин:
– Бакалавр (BA, BSc)
– Магистр (MA, MSc)
– Доктор (PhD)
Тэтгэлэгт:
– Сургалтын төлбөр
– Амьжиргааны тэтгэлэг
– Байрны төлбөр
– Эрүүл мэндийн даатгал
– Ирэх буцах онгоцны зардал
Бүртгүүлэхэд шаардлагатай материал:
1. Онлайн анкет https://apply.stipendiumhungaricum.hu/ бөглөнө.Зураг оруулна.
2. Motivation Letter буюу сэдэл захиа бичнэ.
3. Хэлний мэдлэгийн түвшин тодорхойлсон гэрчилгээ
4. Бакалавр, хэлний бэлтгэлд 12-р ангийн гэрчилгээ, 12-р ангийн сурагчид 1-р улирлын дүнгээ явуулаад 2021.08.01 гэхэд 12-р ангийн гэрчилгээгээ явуулсан байх/ Мастерт бакалаврын диплом, Доктор болон мэргэжил дээшлүүлэх бол мастерын диплом
5. Сургалтын бичиг баримт дээрх дүн /Баталгаат орчуулга/
6. Гадаад паспорт,зураг /Байхгүй бол иргэний үнэмлэх/
7. Сургууль, мэргэжил сонгосон онлайн өргөдөл /1 мэргэжлээр 3 хүртэлх сургууль сонгоно./
8. Эрүүл мэндийн шинжилгээний хуудас /ДОХ,элэгний ВС болон бусад өвчний шинжилгээний хуудас англи хэл дээр/
Намайг Соёлоо гэдэг. Англи хэлнээс өөр гадаад хэл мэдэхгүй байгаадаа сэтгэл хангалуун бус байсан би Солонгос хэл сурахаар сургалтын төв хайж явахдаа “Ногоон Жэйд” боловсролын байгууллагыг анх олж мэдсэн юм. Үүдээр нь ороход л ямар тухтай газар вэ гэсэн бодол толгойд шууд л орж ирсэн. Солонгос хэл сурахаар хаалгаар нь орсон ч буцаж гарахдаа өөрийгөө Унгар улсын ууган их сургуульд засгийн газрын тэтгэлгээр суралцах бүрэн боломжтойгоо мэдээд, санаж явснаасаа хэд дахин их үнэхээр үнэтэй мэдээллийг өвөртлөөд гарсан юм. Ногоон Жэйдийн хамт олон маань хүнд юм тайлбарлах, чин сэтгэлээсээ зөв сургуулийг зөв тэтгэлгээр авах боломжийг олж санал болгох чадвар үнэхээр супер. Орж ирэх болгонд л инээгээд угтаж авдаг ийм хүмүүсээр амьдралд тохиох үнэтэй алхмынхаа эхлэлийг тавиулсандаа талархаад баршгүй. Та бүхэндээ маш их баярлалаа
Намайг Гэгээнээ гэдэг. Би анх 2017 оны 9 сард “Ногоон Жэйд” төвд ирээд түвшин тогтоох шалгалт өгсөн. Тэгээд хариуг нь сонсчихоод шууд явахаар шийдэж хөгжилтэй яриатай мундаг багш, халуун дулаан хамт олонтой уулзсан. Энэ сургалтанд явснаар миний англи хэлний түвшин нэмэгдэхийн сацуу IELTS гэх олон улсын англи хэлний шалгалтыг өгч 7 оноо авсан. “Ногоон Жэйд” сургалтын хамт олонд гүнээ талархаж байна.
1967 онд байгуулагдсан Saint Louis University нь АНУ-д бүрэн магадлан итгэмжлэгдсэн бөгөөд Мадрид хотын Боловсролын Яамнаас хүлээн зөвшөөрсөн хамгийн анхны АНУ-ын их сургууль юм.
Кампус нь нам гүм, аюулгүй дүүрэгт хотын төвөөс хэдхэн минутын зайд байрлах бөгөөд үзэсгэлэнт уулсыг харуулсан үзэмжтэй.
100 гаруй бакалаврын болон бакалаврын дараах түвшний хөтөлбөр, 40 гаруй солилцооны хөтөлбөрийг санал болгодог байна.
Сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг
http://www.nogoonjade.mn/school/saint-louis-university/ эндээс аваарай.
Сэйнт-Луис их сургуулийн Захиралын нэрэмжит тэтгэлэг нь үлгэр жишээ, манлайлагч оюутанд олгодог дөрвөн жилийн тэтгэлэг юм.
Энэхүү тэтгэлэг нь оюутны 4 жилийн хавар, намрын бүтэн цагийн (18 кредит хүртэлх) сургалтын төлбөрийг хамардаг.
Бүртгүүлэх холбоос: http://www.nogoonjade.mn/burtgel-new/
Оюутнууд дараах шаардлагатай бүх материалыг 12-р сарын 1-ний дотор ирүүлэх ёстой:
Гадаад пасспорт
Ахлах сургуулийн голч дүн 3.85/4.0
Албан ёсны дүнгийн хуулбар -(9, 10,11,12-ангийн дүнгийн хуулга)
ACT / SAT шалгалтын оноо
IELTS-6.5+
Анкет (CV)
Тодорхойлолт 2 ширхэг
Зураг-(Soft copy)
Cуралцах өргөдөл болон Тэтгэлэгт хамрагдах өргөдөл Ногоон Жэйд боловсролын төвд гаргах
Эссэ: 500 үгтэй эссэг бичсэн байх. Дараах асуултанд хариулсан:( Захиралын нэрэмжит тэтгэлэг нь Сэйнт-Луисын их сургуулийн хамт олон дундаа удирдагч байх, бусдын төлөө эрэгтэй, эмэгтэй байх эрхэм зорилгыг хэрэгжүүлж, хүчтэй манлайлал, харилцааны чадварыг харуулсан оюутнуудад олгодог. Таны хувьд удирдагч байх нь юу гэсэн үг вэ? Өөрийн манлайллаар дамжуулан бусдад хэрхэн эерэгээр нөлөөлсөн тухай дэлгэрэнгүй жишээг дурьдаж, оюутан байх хугацаандаа их сургуулийн эрхэм зорилгыг хэрхэн үргэлжлүүлэхээ тайлбарлана уу.)
Тэтгэлэгийн өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 12-р сарын 1
Зөвхөн 2021 оны намрын элсэлтийн хөтөлбөрт хамаарна.
Өргөдөл гаргагчдыг 2020 оны 1-р сарын эхний долоо хоногт SLU-ээс нягтална. Сонгогдсон тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнуудад SLU-ийн багш, ажилчидтай ярилцлага хийх хуваарийг дараа нь мэдэгдэнэ.
Тэтгэлгийн эцсийн хариу 2020 оны 3-р сарын дунд болон эцсээр зарлагдана.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах материал хүлээн авах эцсийн хугацаа: 2020.12.01
Тэтгэлэгт бүртгүүлэх холбоос: http://www.nogoonjade.mn/burtgel-new/
Дэлгэрэнгүй мэдээллийг сургуулийн албан ёсны төлөөлөгчөөс онлайнаар авах боломжтой.
АНУ-ын Лос Анжелес хотын “Калифорниа Мужийн Их Сургууль” болон Худалдаа хөгжлийн банк, Элит сургууль, Оюунлаг сургууль, Сант сургууль, МонТурк сургуультай хамтарсан Англи хэлний Олимпиад зохион байгуулж байна. Үүний хүрээнд шалгарсан сурагчдад Калифорниа Мужийн Их Сургуулийн сургалтын төлбөрөөс 50% хүртэл хөнгөлөлт эдлэх боломжтой. ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчид бүртгүүлэх, Олимпиадад оролцоход ҮНЭГҮЙ.
Хугацаа: 5 сарын 20 хүртэл оролцогчдоо бүртгээд 5 сарын 26-нд Олимпиад маань Элит сургууль дээр болно.
Тэтгэлгийн хэмжээ:
(*8 долоо хоног хүртэл суралцах Англи хэлний бэлтгэл ангийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт)
Мөн Шилдэг – 10 оролцогчдыг “Калифорниа мужийн их сургууль“-ийн Англи хэлний бэлтгэл ангид элсэн орох ЭРХИЙН БИЧИГ-ээр шагнахаас гадна эцэг, эх, харгалзан хамгаалагч нь Худалдаа хөгжлийн банкны шалгуурыг хангасан тохиолдолд “Хялбар зээл”-д хамруулж, ХХБ-ны зээлээр сургалтын төлбөрөө төлөх боломжтой.