fbpx
тэтгэлэг

🇭🇺 Унгарын засгийн газрын тэтгэлэг 2021 /Stipendium Hungaricum/ зарлагдлаа.

Нийтэлсэн: November 30, 2020 Сэтгэгдэлгүй
University of Debrecen:

🇭🇺 UNIVERSITY OF DEBRECEN, HUNGARY 💯
📌 Унгар улсын Дебрецен хотод 1538 онд байгуулагдсан Унгар улсын дээд боловсролын байгууллага юм.
📌 Одоогийн байдлаар тус сургууль нь 1⃣4⃣ салбар сургууль 7⃣ оюутны хотхон 27,000 гаруй оюутантай. Үүнээс 115 гаруй орноос ирсэн 5664 гаруй олон улсын оюутнууд суралцдаг байна.

Сургуулийн тухай илүү дэлгэрэнгүйг 😌👉 http://www.nogoonjade.mn/school/university-of-debrecen/

Унгарын засгийн газрын тэтгэлэг 2021

🇭🇺 Унгарын засгийн газрын тэтгэлэг 2021 /Stipendium Hungaricum/ зарлагдлаа.
⏳ Өргөдлийн хугацаа: 2021.01.16-ныг хүртэл
🔗 Дэлгэрэнгүй: https://stipendiumhungaricum.hu/

🎓Суралцах түвшин:
– Бакалавр (BA, BSc)
– Магистр (MA, MSc)
– Доктор (PhD)
🎓 Тэтгэлэгт:
– Сургалтын төлбөр
– Амьжиргааны тэтгэлэг
– Байрны төлбөр
– Эрүүл мэндийн даатгал
– Ирэх буцах онгоцны зардал

Шаардлагатай материал:

Бүртгүүлэхэд шаардлагатай материал:
1. Онлайн анкет https://apply.stipendiumhungaricum.hu/ бөглөнө.Зураг оруулна.
2. Motivation Letter буюу сэдэл захиа бичнэ.
3. Хэлний мэдлэгийн түвшин тодорхойлсон гэрчилгээ
4. Бакалавр, хэлний бэлтгэлд 12-р ангийн гэрчилгээ, 12-р ангийн сурагчид 1-р улирлын дүнгээ явуулаад 2021.08.01 гэхэд 12-р ангийн гэрчилгээгээ явуулсан байх/ Мастерт бакалаврын диплом, Доктор болон мэргэжил дээшлүүлэх бол мастерын диплом
5. Сургалтын бичиг баримт дээрх дүн /Баталгаат орчуулга/
6. Гадаад паспорт,зураг /Байхгүй бол иргэний үнэмлэх/
7. Сургууль, мэргэжил сонгосон онлайн өргөдөл /1 мэргэжлээр 3 хүртэлх сургууль сонгоно./
8. Эрүүл мэндийн шинжилгээний хуудас /ДОХ,элэгний ВС болон бусад өвчний шинжилгээний хуудас англи хэл дээр/

STUDY IN HUNGARY

Намайг Соёлоо гэдэг. Англи хэлнээс өөр гадаад хэл мэдэхгүй байгаадаа сэтгэл хангалуун бус байсан би Солонгос хэл сурахаар сургалтын төв хайж явахдаа “Ногоон Жэйд” боловсролын байгууллагыг анх олж мэдсэн юм. Үүдээр нь ороход л ямар тухтай газар вэ гэсэн бодол толгойд шууд л орж ирсэн. Солонгос хэл сурахаар хаалгаар нь орсон ч буцаж гарахдаа өөрийгөө Унгар улсын ууган их сургуульд засгийн газрын тэтгэлгээр суралцах бүрэн боломжтойгоо мэдээд, санаж явснаасаа хэд дахин их үнэхээр үнэтэй мэдээллийг өвөртлөөд гарсан юм. Ногоон Жэйдийн хамт олон маань хүнд юм тайлбарлах, чин сэтгэлээсээ зөв сургуулийг зөв тэтгэлгээр авах боломжийг олж санал болгох чадвар үнэхээр супер. Орж ирэх болгонд л инээгээд угтаж авдаг ийм хүмүүсээр амьдралд тохиох үнэтэй алхмынхаа эхлэлийг тавиулсандаа талархаад баршгүй. Та бүхэндээ маш их баярлалаа ♥️♥️♥️

Намайг Гэгээнээ гэдэг. Би анх 2017 оны 9 сард “Ногоон Жэйд” төвд ирээд түвшин тогтоох шалгалт өгсөн. Тэгээд хариуг нь сонсчихоод шууд явахаар шийдэж хөгжилтэй яриатай мундаг багш, халуун дулаан хамт олонтой уулзсан. Энэ сургалтанд явснаар миний англи хэлний түвшин нэмэгдэхийн сацуу IELTS гэх олон улсын англи хэлний шалгалтыг өгч 7 оноо авсан. “Ногоон Жэйд” сургалтын хамт олонд гүнээ талархаж байна.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.