Мэдээ

Энэ цагийн оюутнуудын онцлог

Нийтэлсэн: March 14, 2019 Сэтгэгдэлгүй

Хэдхэн жилийн өмнө оюутнууд гэрээсээ хол явж, шинэ газар үзэж нүд тайлахыг зорьдог байв. Харин одоо аль болох гэртэйгээ ойр байж, хол явахаар бол зүгээр л аяллаар явдаг трэнд бий болжээ. Милениалууд ажлын талбарт гараад өмнөх үеээ бодоход ажлыг бээлий шиг л сольдог болсон. Энэ гэхдээ сул тал уу гэвэл үгүй. 30 нас гарч эрсдэлтэй нүүр тулахад дэндүү оройтохоос өмнө төрөл бүрээр өөрийгөө сорьж буй хэрэг. Тэгвэл Z үеийнхэн буюу 2000 оны эхээр төрсөн хүүхдүүд одоо их сургуулийн босго алхаж, бас л өөрийн гэсэн онцлог шинж бий болгож байна. Доорх нь энэ цагийн оюутнуудын онцлог талууд билээ. 

  1. Тэд нүдээр үзэж байж шийдвэр гаргадаг

2016 оны Лос Анжелес хотын Калифорнийн их дээд сургуулиас хийсэн судалгаанд оюутнуудын 46.7 хувь нь их сургуулиа сонгохоос өмнө сургуулийн хотхонд зочлох нь чухал байдаг гэсэн хариу гарчээ. Энэхүү судалгааг анх 2003 онд хийсэн ба түүнээс хойш гарсан хамгийн өндөр үзүүлэлт энэ байжээ. Кампусын айлчлал нь оюутнуудад анх удаагаа зочилж анги танхим, сургуулийг бүхэлд нь үзэх боломж олгодог. Сурагчид сул орон сууцнуудын сонголттой танилцаж хэрэв хотхон хэт олон хүнтэй, бохир, хуучирсан бол сонголт хийхэд хүндрэлтэй болдог.

2. Тэд хичээлийн үеэр анхаарал сарниулах зүйлс ашигладаг

Небраска-Линкольны их сургуулийн Харилцаа холбоо, сэтгүүлийн зүйн сургуулиас гаргасан судалгаагаар оюутнууд хичээлийнхээ 20 хувийг ухаалаг утас ашиглан өнгөрүүлдгийг тогтоожээ.

3. Оюутнуудын олон нийтийн сүлжээнд зарцуулах хугацаа өссөөр байна

Дээрх судалгаагаар 2007-2015 онд коллежийн оюутнуудын 1/4 нь долоо хоногт доод тал нь зургаан цагийг сошиал медиад зарцуулж байгааг тогтоосон. 2016 онд энэ тоо 40.9 хувьд хүрчээ.

4. Оюутнууд байр хайхдаа фэйсбүүк ашигладаггүй

Энэ цагийн оюутнууд сошиал медиагаар бүх зүйлийг амжуулж сурсан. Зураг, бичлэг, файл “шидэж”, ажил, сургууль бүр цэцэрлэг ч хүртэл сошиал медиад нэгдэж, тэндээс мэдээлэл авч байна. Гэтэл өнөөгийн залуучууд орон байр хайхдаа фэйсбүүкийг сонгохгүй байгаа нь хачирхалтай. Тодруулбал, судалгаанд хамрагдсан оюутнуудын 73 хувь нь нийгмийн сүлжээг ашиглаагүй байсан. Харин 48 хувь нь цахим хайлт ашиглаж, үүнээс 78 хувьд нь үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл шийдвэр гаргахад нь чухал нөлөө үзүүлсэн гэжээ.

5. Өнөөгийн залуус амьд харилцааг эрхэмлэдэг. Really?!!

Интернэтийн эрин үе давамгайлсан өнөө цагт ч оюутнууд найз нөхөдтэйгээ хамт чанартай цаг өнгөрүүлсээр байна. Хачирхалтай биш гэж үү. Тэднийг Wireless-гүй бол хоолой нь боогддог, сошиал медиагаасаа гарч үзээгүй, тийм болохоороо нууц үгээ ч мэдэхгүй гэж та бодсон уу. Тэгвэл судалгаанд хамрагдсан оюутнуудын 75.2 хувь нь долоо хоногт багадаа зургаан цагийг найз нөхөдтэйгөө уулзаж, үүнтэй адил цагаар сошиал медиад цаг өнгөрөөдөг гэнэ. 

6. Гадаадад сурах оюутны тоо нэмэгдэж байна

Боловсролын статистикийн үндэсний төвөөс гаргасан мэдээгээр гадаадын их сургуулиудад суралцах Африк, Америк, Испани гаралтай оюутны тоо өсчээ. Тухайлбал, 2000-2015 онд Африк, Америк оюутны тоо 11,7-оос 14,1 хувиар, Испани оюутны тоо 9.9- 17,3 хувиар нэмэгджээ.

7. Оюутнууд төрөлх гэртэйгээ ойрхон сургууль сонгож байна

2016 оны оюутнуудын 37.9 хувь нь гэрээсээ 50 км доторх их, дээд сургуулиас сонгож гэр бүлтэйгээ цуг амьдрах хүсэлтэй байдаг нь тогтоогджээ.

8. Оюутнууд үйлчилгээний төвтэй ойрхон байр сонгодог.

Оюутны хотхон орчин үеийн хийцтэй, дэлгүүр, хоолны газар, фитнесс болон байнга зочилдог газар ойрхон байх нь чухал. Энэ нь автомашингүй оюутнуудад онцгой ач холбогдолтой . Тухайлбал алхах, дугуй унах нь нийтийн тээврээр зорчсоноос хавьгүй хялбар аж.

9. Тэд чанартай бөгөөд энгийн зориулалттай орон сууцанд орохыг хүсдэг

Дотуур байр оюутнуудын хоёр дахь гэр шиг мөн хэрэгцээт зүйлсээр хангасан байхыг хүсдэг. Тэдэнд олон угаалгын өрөөтэй, тавилгатай, аяга таваг угаадаг машинтай зэрэг тав тухтай байдал чухал. Орон сууц түрээслэгч, менежерт зөвлөхөд коллеж сонгоход эхлээд хотхоноор зочлох нь шийдвэрт чухал ач холбогдолтой тул гадаад байдал, тав тухыг мэдрүүлэхэд анхаараарай. Оюутнууд байранд юу байгааг хардаг тул тэдний хэрэгцээнд тулгуурлаж шийдээрэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.