Uncategorized @mnМэдээ

Гадаадад суралцах хүмүүсийн гарын авлага

Нийтэлсэн: February 21, 2019 Сэтгэгдэлгүй

Та өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудад сурч боловсрон дэлхийн хаана ч ажиллах эрхтэй болж, дэлхийтэй хөл нийлүүлмээр байна уу? Тэгвэл дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Хэлний мэдлэг


Бага байхад ах, эгч нараасаа “Англи хэл сайн сураарай, хэл сур” гэдэг үгийг байнга л сонсдог байсан байх. Учир юундаа гэвэл тэд хэлний мэдлэггүйгээс болж олон сайхан боломжийн ард хоцорч, өөрийгөө цааш хөгжүүлэхэд бэрхшээл тулгарч байсандаа болов уу.

“Нэг жил өдөр шөнөгүй сайн бэлдэж Англи хэл сураад, дээрээс нь IELTS, TOEFL-ийн өндөр оноо авч чадвал дэлхий чиний өмнө үүдээ нээх болно” гэж багш минь хэдэн жилийн өмнө хэлсэн. Ирээдүйг харсан хүн шиг л хэлсэн нь сонин. Олон улсад боловсрол эзэмшихийг хүсэж л байгаа бол Англи хэлний албан ёсны шалгалтуудыг өгөх шаардлагатай.

IELTS-(International English Language Testing System) энэхүү шалгалтыг Их Британи, Канад, Австрали, Ирланд, Шинэ Зеландын их сургууль, коллеж  АНУ-ын 3000 гаруй сургууль хүлээн зөвшөөрдөг. IELTS нь academic IELTS, general training IELTS гэсэн 2 хэлбэртэй.

Acedemic IELTS-ийг гадаад оронд удаан хугацаагаар суралцах хүсэлтэй хүмүүс, нарийн мэргэжлээр ажиллагсад, General training IELTS-г цагаачлах болон богино хугацааны курст суралцах хүсэлтэй хүмүүст өгдөг. Уг шалгалт нь сонсох, унших, бичих, ярих чадварыг шалгадаг ба 0-9 оноогоор үнэлэгддэг. Мөн шалгалт өгсөн өдөрөөс хойш 2 жил хүчинтэй

TOEFL-(the Test of English as a Foreign Language) Дэлхийн 130 орны 7500 гаруй нэр хүндтэй их сургууль, коллеж уг шалгалтын дүн болон тодорхойлтыг оюутан элсүүлж авахдаа гол шалгуур болгодог. TOEFL IBT-г өгсөн хүмүүс олон улсын стандартын дагуу тодорхойлогддог учир Монголын нэр хүндтэй байгууллагуудад ажилд ороход их сургуулийн дипломоос илүү уг шалгалтын оноог шаарддаг болсон. Уг шалгалтыг албан ёсны (Official Toefl) байгууллагын (Institutional TOEFL) гэж 2 ангилдаг.

Боловсрол


Ирээдүйд хийх хамгийн зөв хөрөнгө оруулалт бол боловсрол юм. Тэр дундаа хамгийн өндөр боловсрол болон, сурах орчны хувьд сайн үнэлгээтэй орнуудаас дурдвал:

1. АНУ

Дэлхийн шилдэг 10 сургуулийн зургаа нь АНУ-д байдаг бөгөөд түүнчлэн АНУ-ын хэмжээнд таван төрлийн эрдмийн зэрэг олгодог нийт 4352 коллеж, их сургууль үйл ажиллагаа явуулж байгаа нь тухайн улсын боловсролын систем хэр өндөр түвшинд хөгжсөн байгааг харуулж байна. Жил бүр 780 мянга гаруй оюутан тус улсад инженер, анагаах ухаан, урлаг, математик, компьютер зэрэг боловсролын тэргүүлэх чиглэлээр боловсрол эзэмшихээр ирдэг байна.

2. Их Британи

Их британийн боловсролын тогтолцоо нь практик сургалт голлодог бөгөөд Английн соёлийн олон талт байдал, болон амьдралын сонирхолтой хэв маягт татагдан оюутнууд тус улсыг зорьдог байна. Мөн үүнээс гадна дэлхийн алдартай Оксфорд болон Кембриж зэрэг сургуулиуд тухайн улсын голлох нүүр царай болдог болов уу. Сургалтын төлбөрийн хувьд ойролцоогоор 9000 фунт стерлинг байдаг нь харьцангуй өндөртөө ордог, гэсэн хэдий ч мөн л гадаад оюутнуудад зориулсан өндөр тэтгэлэг үүд байнга зарлагддаг билээ.

3.  Франц

Францад нийт 83 улсын их сургууль байдаг ба төрөөс диплом олгох нарийн тогтолцооноос хамаарч төрөөс санхүүжүүлдэг байна. Сургуулиудад бүртгүүлсэн оюутны 29 орчим хувь нь гадаад оюутнууд байдаг байна.

4.  Канад

Канад улс нь ажиллаж амьдрахад хамгийн таатай орны нэгд тооцогддог мөн энэ улс нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн амьдралын таатай орчин, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ болон аюулгүй байдлаараа алдартай. Мөн түүнчлэн Канад улс нь гадаад оюутнууд Канадад төгсөөд дараагаар нь ажлын тодорхой туршлагатай бол тухайн улсад байнгын оршин суух өгдөгөөрөө мөн давуу талтай байна.

5. Итали

Итали улс нь дэлхийд тэргүүлэх өндөр боловсролын тоонд зүй ёсоор ордог билээ. Нийт 89 их, дээд сургуультай бөгөөд 32 мянган гадаад оюутан солилцоогоор сургадаг байна. Гадаад оюутнуудыг татдаг шалтгаан бол тус улсын барилга байгууламжийн сонирхолтой шийдэл болон хүмүүсийн биеээ авч яваа байдал зэрэг нь дизайн чиглэлийн хүмүүс очиж мөн сурдаг байна.

Гэх мэтчилэн өндөр хөгжилтэй орнуудын боловсрол ч гэлтгүй хөгжиж буй орнуудын сайн сургуулиас дурдвал цөөнгүй юм.

Гарц


Бидний үеийн залуус болон, эцэг эхчүүдийн нилээдгүй хувийн маш буруу ташаа мэдээлэлтэй явдаг нэг том асуудал бол дэлхийн топ сургуульд сурах цаашлаад гадаадад боловсрол эзэмших тал дээр боломжгүй мэт боддог нэг шалтгаан бол сургалтын төлбөр цаашлаад амьдрах зардал гэх мэт зүйлсээс шантарч бага зардлаар өөрийн хүсээгүй дээд боловсрол эзэмшээд, ажлын талбар дээр гараад голлогддог үзэгдэл манай улсад маш их байгаа билээ. Үүнийг шийдэх гарц бол залуус бид хэлний мэдлэг, ахлах сургуулийнхан дундаж оноодоо анхаарч мөн тус сургуулиудийн шаарддаг IELTS, TOEFL зэрэг шалгалтаас өндөр оноо авсанаар бүхий л боломжгүй мэт бодож явсан хаалгууд бидний өмнө нээгдэх юм.

Зөвлөгөө


Гадаадын их дээд сургуульд хүсэлт гаргах, материал бүрдүүлэх гэх мэт хэрхэн хааанаас эхлэхээ мэдэхгүй асуудал хүн бүрт тулгардаг тиймээс мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө мэдээлэл авахыг зөвлөж байна. Мөн боловсролын үзэсгэлэн яармагт оролцох нь таны мэдэхгүй илүү олон боломжийг нээж өгөх давуу талтай байдаг.

“Олон улсын боловсролын үзэсгэлэн 2019”

Хэрхэн амжилттай тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах вэ? Гадаадад боловсролд эзэмшихэд шаардлагатай мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг дэлхийн шилдэг их, дээд сургуулийн төлөөлөгчид өгөх болно.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.