Мэдээ

Гадаадад найзтай болох алхам

Нийтэлсэн: March 6, 2019 Сэтгэгдэлгүй

Амьдрах хотоо сонгож, виз, нислэгээ зохицуулж, тээшийнхээ жагсаалтыг шалгаж, гэр бүлийнхэндээ ‘’Баяртай’’ гэж хэлээд эцэст нь та гадаадад очих болно. Бүх зүйл өөрчлөгдөнө. Найзын хүрээлэл ч гэсэн. Нөхөрлөлийн хүрээ өсч, олон гадаад найзтай болно. Гадаадад сурна гэдэг хүмүүстэй танилцах сайхан боломж юм. Гэвч хаанаас эхлэхээ мэдэхгүй бол дараах зөвлөмжтэй танилцаарай.

Өөрийгөө танилцуулах

Нэн түрүүнд хүмүүстэй уулзахдаа “Сайн уу” гэж хэлэх хэрэгтэй! Чин сэтгэлийн инээмсэглэл бол итгэлцэл бий болгох хялбар арга юм. Бодоод үзээрэй. Та ч гэсэн инээмсэглэж буй хүнд муухай хандаж байсан уу? Тиймээс үргэлжлүүлэн инээмсэглээд, “Сайн уу, намайг Мишээл гэдэг.’’хэмээн мэндчилээрэй. Хаана байгаагаас шалтгаалан өөрийгөө танилцуулахдаа дохио эсвэл бусад мэндчилгээ ашиглаж болно. Тухайлбал, орон бүр тодорхой заншилтай. Латин Америкт хүмүүс хацар дээр нэг удаа үнсдэг, Испани, Франц, Италид очвол хоёр хацар дээр үнсдэг , Англи хэлтэй ихэнх орон тэврэлдэж мэндэлдэг бол Япон тэргүүтэй Азийн орнуудад бага зэрэг бөхийн мэндэлдэг. Энэ мэтээр та байгаа орчиндоо удалгүй дасан зохицно гэдэгт бүү эргэлзээрэй.

Дугуйланд элсэж нийтийн ажилд оролцох

Сайхан мэдээ дуулгахдаа таатай байна. Дуртай, дургүй зүйлсээ мартаад, тогтсон хэвээс татгалзаж “За, тэгье” гэж хэлж сураарай. Фото зураг, морь унах, салса, явган аялал, бариста, эсвэл хоолны хичээлд суу. Дургүй гэж үү? Хамаагүй ээ. Энэ бол тантай ижил сонирхолтой оюутнуудтай танилцах гайхалтай арга билээ.

Шинэ спортоор хичээллэх

Багийн спорт бол найзалж нөхөрлөх үндсийг тавьдаг. Багийн гишүүд зорилгынхоо төлөө нэгдэж, нөхөрлөлөө бататгах боломж олгодог. Мөн та хүсэл тэмүүлэлтэй болж, өрсөлдөх ур чадвар суух болно. Австрали, Шинэ Зеланд, Их Британид регби, крикет харин Америкт хөлбөмбөг, бейсбол, сагсан бөмбөгийн спорт түгээмэл дэлгэрсэн. Тиймээс, эдгээр спортоор хичээллэх боломж илүү байдаг.

Шинэ хоббитой болгох

Хобби зөвхөн шинэ хүмүүстэй уулзах арга биш бөгөөд хүнд хэцүүхэн үед тань тайвшрахад тусална. Иог хийх, сэлэх, талх хийх, хаданд авирах, цэцэрлэгт очих, уран зураг, теннис, гэрэл зураг, тэквондо зэрэг чадах зүйлсдээ цаг гаргаарай. Та сургуулиас санал болгож буй үйл ажиллагаанууд болон хичээлийн дараах хөтөлбөрийн талаар асууж болно.

Бусад оюутантай амьдрах

Ангийн оюутнуудтайгаа хамт амьдрах нь хүмүүстэй дотносох хамгийн үр дүнтэй арга замуудын нэг юм. Тэдэнтэй найз нөхөд болсноор хүрээллээ тэлэх эхлэл болно. Байрны найр, төрсөн өдөр, онцгой баярууд, оройн хоол идэх, хөрштэйгөө гайхалтай газарт очиж кофе уунгаа болзох олон зүйлийг бодолцоорой.

Холбоотой байхаа мартуузай

Гадаад улс оронд суралцахад цаашид таны амьдралд чухал байл суурь эзлэх хүмүүстэй танилцаж, хувь хүн болон ур чадварын хувьд өсөлт, өөрчлөлт хийх цаг үе билээ. Тиймээс гэртээ эргэж ирээд нөхөрлөлөө бүү мартаарай. Ингэх нь амаргүй боловч одоо цагт шинэ найзуудтайгаа холбогдохын тулд олон сар захиа хүлээн авах хэрэггүй болж фэйсбүүк, viber тэргүүтэй дэвшилтэт технологиуд бий болсон. Бидэнд итгээрэй.

“Ногоон Жэйд” боловсролын байгууллага Австралийн 40 гаруй, Америкийн Нэгдсэн улсын 60 гаруй, Их Британийн 100 гаруй их сургуультай шууд гэрээтэй хамтран ажиллаж, 20-100% тэтгэлэгтэй суралцуулдаг. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай оффис болон III сарын 9, 10-нд Blue Sky-д болох Олон улсын боловсролын үзэсгэлэнд хүрэлцэн ирээрэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.